Main » 2010 » September » 20 » Найз залуутайгаа маргалдан 12 давхар барилгаас үсэрчээ
5:07 PM
Найз залуутайгаа маргалдан 12 давхар барилгаас үсэрчээ



Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст "Халдвартын эмнэлгийн урд барилга
дээрээс хүн үсэрчихлээ" гэсэн мэдээллийг иргэд энэ сарын 18-ны 18:19
цагт ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу уг хэргийг шалгаснаар тус дүүргийн
14 хорооны иргэн 21 настай эмэгтэй О найз залуутайгаа маргалдан,
"Бэрэн" констракшны баригдаж байгаа 12 давхар барилгаас үсэрч гэмтсныг
тогтоожээ. Мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршдог Эко констракшн
ХХК-ийн барилга дээр ажилалж байсан хүн өндрөөс унаж нас барсан байна.
Талийгаач Сонгинохайрхан дүүргийн 16 хорооны иргэн 30 настай эрэгтэй Л
гэгч байжээ. Тэрээр баригдаж байгаа барилгын 10-р давхарт цутгалтын
хүрээг буулгаж байгаад унаж нас барсан болохыг цагдаагийн алба хаагчид
шуурхай ажиллан илрүүлсэн байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн
цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Category: Мэдээ мэдээлэл* | Views: 442 | Added by: Ghost[Co-Se] | Rating: 0.0/0
Total comments: 0
">
Name / Login
Email