Main » 2010 » September » 10 » Мөнх хаан
8:16 PM
Мөнх хаан


Чингисийн отгон хvv Толуйн ууган хєвгvvн Мєнх 1209 онд тєрж, 1251 онд хаан суужээ. Алтан ургийн гурав дахь хаан Гvюгийг нас барсны дараа хан хєвгvvд хаан ширээг булаалдан хагаралдаж эвдрэлцэн хоёр тал болов. Єгэдэй ба Цагадайн удмын хаан хєвгvvд нэг тал, Зvчийн хvv Бат, Толуйн хєвгvvд нэг тал болж, хоорондоо турхиралдав.

Уг нь Гvюгийг нас бармагц Бат хаан элч зарж Гvюгийн их хатан Огул Хаймишид бэлэвсрэлийн ёс гvйцэтгvvлээд тєрийн хэргийг Огул Хаймиш, Чингай Чинсан нарын санал харж шийтгэж байх тун гэж алтан ургийн хан хєвгvvдэд зєвлєжээ. Гэвч хан хєвгvvд Бат хааны зєвлєснийг хайхралгvй Огул Хаймиш, Чингай нарын vгэнд оролгvй ийнхvv цєм зоргоороо авирлаж байв.

Огул Хаймиш тєр хамаарч байхдаа Єгэдэйн угсаанаас ялангуяа Ширэмvнийг хаан суулгах гэж их зvтгэсэн ч санасандаа хvрч чадсангvй. Эцэст нь Бат хаан хан хєвгvvд, ихэс ноёдыг ордондоо урин залж хуралдай хуралдуулаад аль нэг авьяас чадвартай хvнийг хаан ширээнд суулгая гэв. Єгэдэй, Гvюг, Цагадайн удам угсааныхан тvvнд дургvйцэж, Чингис хааны нийслэл vндсэн нутаг єргєє гэр нь Онон, Хэрлэнд байтал бид Кипчакийн талд оч их албагvй гээд єєрсдийнхєє оронд Хотжа, Нагу, Кvнгvр, Тогай, Хархорум хотын дарга Тємєр нарыг явуулжээ.

Гэтэл Сорхугтани бэг "Хан хєвгvvд ахын vгийг ойшоон очсонгvй учир чи ах дvv нарын хамт очиж євчтэй ахдаа бараалх" гэж Мєнхєд хэлж Батын зvг илгээжээ. Тийнхvv Сорхугтани бэг Гvюгийнхний хагарлыг ашиглан хvv Мєнхийг хаан суулгах гэж Баттай нууц тохиролцуулахаар явуулсан аж.

Мєнхийг Батын ордонд ноёдын чуулганд оролцоход Бат хаан "Хан хєвгvvдийн дотроос Мєнх л хаан хvний билэг тєгс юм. Яагаад гэвэл энэ хvн ертєнцийн сайн мууг vзэж, хамаг хэрэг явдлын ашиг зовлонг амсан янз бvрийн оронд олон удаа цэрэг захиран явсан бєгєєд оюун билэг нь олноос хэтийджээ" хэмээн тvvнийг хаан болгох санал аахэлжээ.

Чингис хааны хатад болон Єгэдэйн хатан хєвгvvд элч зарж, Сорхугтани бэг хатан, бусад хан хєвгvvд, ихэс ноёдод "Хан хєвгvvдийн дундаас гагцхvv Мєнх л Чингис хааны засаг, зарлиг хоёрыг нvдээрээ vзэж, чихээрээ сонссон хvн, тєр улс цэрэг хан хєвгvvд бидний зол жаргал хэрхэн болох нь тvvнийг хаан суулгахад буй" гэж хэлvvлээд их ёслол хийж Мєнхийг хаан ширээнд суулгахаар тогтов.

Чуулган дуусмагц Бат хаан єєрийн дvv Бэрхэд цэрэг єгч Мєнхийн хамт Хэрлэнд очоод тvvнийг даруй хаан ширээнд суулгаг тун гэж зарлиг буулган мордуулжээ. Бэрх Монголд ирж Сорхугтани бэг нарын хамт Мєнхийг хаан ширээнд єргємжлєхєєр хан хєвгvvд, ихэс ноёдын хуралдай зарласан боловч Єгэдэй, Цагадайн угсааны ноёд, Гvюгийн хєвгvvд хvрэлцэн ирэхгvй байсаар хоёр жил болов.

Ингэхэд Бат хаан дvv Бэрх ноёнд зарлиг болон "Мєнхийг хаан ширээнд суулга, хэн зарлигаас гажваас тэр хvн алдах vхэх" гэж хэлvvлжээ. 1251 оны долдугаар сарын эхээр Монголын их гvрний хаан єргємжлєх Их хуралдайг бэрх ноён удирдан Хэрлэнгийн хєдєє аралд хуралдуулсан байна. Тэр хуралдайд Батын хєвгvvдээс гадна Мєнхийн дvv Хубилай, Хулагу, Муха, Аригбєх нар болон Мєнхсар тэргvvтэй олон ноёд жанжид хvрэлцэн иржээ. Бэрх ноён Их хуралдайг Хубилайгаар даргалуулав. Ийнхvv Толуйн ууган хvv Мєнх 1251 онд Их хуралдайгаар сонгогдон хаан суужээ.

Єгэдэй хаан Мєнхийг багад нь эрдэм номд сургаж, дайн тулаанд авч явдаг байв. Мєнх хаан номын ухаантайгаас гадна цэрэг захиргааны хатуу бодлоготой хvн байсан. Тэрээр ах дvv 11-vvлээ бєгєєд эдгээрээс Мєнх, Хубилай, Хулагу, Аригбєх дєрєв эх нэгтэй, Сорхугтани хатнаас тєрсєн хєвгvvд юм. Мєнх хаанаас эхлэн Толуйн угсааныхан тєрийн эрхэнд гарав.

Мєнх хаан улсын тєрийг хямралаас гаргаж хатуу захиргаа тогтоожээ. Орон нутагт даргач, захирагч нарыг нэг бvрчлэн томилов. Чингайн оронд Балгайгаар чинсан тавьж, Мєнхсарыг их захирагч болгож, хаант улсын цэргийн эрхийг атгуулсан байна. Булганг их бичээч болгож, улсын бичиг хэрэг алба татварыг эрхлvvлжээ. Єнгєр ноёнд Хархорумын орд харш сан хємрєгийг хариуцуулан, Аландарыг дэд сайд болгов. Эзлэгдсэн орнуудад урьд хаадын нэгэн адил тєлєєний сайд суулган захируулж Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестанд, Мавереннахр, Уйгар, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгав.

Туракина, Гvюг, Огул Хаймишийн vеийн ихэс ноёдод пайз тараан алба татвар олгосон явдлыг буруушаан цємийг хvчингvй болгож, хойшид хэн хvн эзэн хааны тєлєєний сайдын зєвшєєрєлгvйгээр муж хязгаараас элдэв алба татах эрхийн пайз олгох, дур зоргоороо зарлиг тараах явдлыг хатуу хоригложээ. (Мєнх хаан 1255 онд олон ноёдыг чуулуулж 60 илvv єдєр хуримлан, дараа нь алт торго зэрэг vнэт зvйлсийг хvртээж байжээ) Мєн єртєє улаа, тvvнийг хэрэглэх журмыг улам нарийн чанд болгож, Монгол нутгийн 100 толгой мал тутмаас нэгэн толгой мал татах, 100 хvрэхгvй малтай айл єрхийг албанаас хэлтрvvлж урьдын албаны дутууг хvчингvй болгожээ.

Хятад орон, Мавереннахр нутаг жил бvр баян хvнээс 10 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос, Хорасанд баян хvнээс 7 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос тус тус татаж байхаар тогтоожээ. Мєн алба татвар хураагчид элдэв заль хэрэглэж ард олноос хээл хахууль авах зэргийг цаазлан хоригложээ. Мєнх хааны нэгэн зарлигт єгvvлсэн нь "Хатуу ширvvнээр мєрдєн нэхэмжилж, єнгєрсєн єрийн тєлєє битгий маргалд. Учир нь бид улсын санг нэмэгдvvлэх гэсэн биш харьяат нарын аж байдлыг хєнгєвчлєх гэсэн буй" гэжээ.

Мєн ван ноёдод жилийн пvнлvv амуу тогтоожээ. Мєнх хаан Монгол гvрний дотоодод хямрал гаргахгvйн тулд ноёд жанжин нарыг аль болохоор эвлэрvvлэх, ялангуяа хаан суулгах явдлыг шийдвэрлэсэн хvчирхэг Бат хаантай зvйг олон тохиролцож байхыг эрхэмлэдэг байжээ. Бат хаан ч Мєнхийг дэмжиж хаан ширээнд суулгасан учир жинхэнэ эзэн хааны ёсоор хvндэлж байж.

Мєнх хаан тvрvvчийн хаадын гадаад бодлогыг vргэлжлvvлж шинэ газар орныг эзлэн авч Монгол гvрний дэвсгэр нутгийг тэлж єргєтгєхєєр шийджээ. 1252 онд Мєнх хаан дvv Хубилайд их цэрэг єгч Сvн улсыг тухайлбал, Дали-Юньнаныг байлдан дагуулах тушаал єгч зvvн урагш мордуулжээ. Ийнхvv Хубилай 1253 онд Ганьсу мужийн ємнєд хэсгээр байлдаж яваад 1254 оны эхээр Дали-г байлдан дагуулжээ. Хубилай, Урианхайдаа жанжин нарын цэрэг Дали-г байлдан эзэлсний дараа Хятадын ємнєд нутгаар vргэлжлvvлэн байлдан дагуулал хийсэн байна.

Мєнх єєрийн нєгєє дvv Хулагугаар баруун зvгт хийх дайныг удирдуулжээ. Тvvхэнд тvvнийг монгол цэрэг гурав дахь удаагаа баруун зvгт дайлсан гэдэг. Хулагугийн цэрэг Ираны сvvлчийн гал голомт болж байсан Исмайлитийн улсыг эзэлж, цаашлан Багдадын Халифт гvрэнг байлдан эзлэх зорилго агуулсан аж. Хулагу баруун зvг дайлахаар явахын ємнє 1500 гаруй хятад дархнаар галт зэвсэг хийлгэсэн. Хулагу цэргээ авч цэргээ баруун зvг явах замдаа єнєєгийн Шинжааны нутаг дахь Цагадайн улсын vр ач нарын уттлага хvндэтгэлийг хvлээж, 1255 онд Самарканд хотод хvрч, тэндээсээ цаашлан явсаар Перс орныг эзлэн суусан Аргун хааны дэмжлэг туслалцааг олжээ.

Хулагугийн цэрэг Ираныг эзлэн явсаар 1258 оны хоёрдугаар сарын 15-нд алдарт нийслэл Багдадад 1 цємрєн орж, алт эрдэнэсийн санг олзолж, Мустасимыг алаад дайнаа vргэлжлvvлж явсаар Египетийн Мамлюк эзэн Кутузын цэрэгтэй тулалджээ. Ингэж монгол цэрэг Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхvv Хулагу єєрийн ах Мєнх хааны зарлигийг гvйцэд биелvvлж Иран улсын эзэн болжээ.

Мєнх хааны хоёр дахь том зорилго бол бvх Хятадыг байлдан эзлэх явдал байв. Мєнхийн єєрийн биеэр удирдсан цэрэг ємнєд Сvн улсын гол нутаг Шу-г довтолж, тэндэхийн 20, гаруй чухал боомт хотыг тал талаас нь бvслэн дайрчээ. Сычуанаар гол тєлєв Шу-гийн газар нутагт Монгол хvн дайн хийхэд vнэхээр бэрхтэй байжээ. Тэр vед Шу-гийн хамгийн том бэхлэлт хот нь Чэнду-фу, Чунцин-фу, Куйчжоу-фу байжээ.

Энэ тулалдаанд Мєнх хаан хараахан ялсангvй хятад оронд хижиг євчин гарч, тулалдаж байх vедээ Мєнх хаан євчилж нэгэн Уйгур эмчээр эмчлvvлсэн боловч тусыг ололгvй, Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж биеэ сувилуулахаар явж байгаад зам зуураа 1259 оны наймдугаар сард таалал болжээ. Мєнх хааны хvv Шилж ихэнх монгол цэргээ авч, эцэг хааныхаа шарилыг хамгаалан эх нутагтаа буцав. Мєнх хааны шарилыг эх нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гvйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг газар хаадын шарил тавих газар онголсон гэдэг.

Мєнх хаан нас барснаар 54 жилийн тvvхтэй Их Монгол улсын нэр єєрчлєгдєн Хятадад тєвтэй Монголын Их Юан гэдэг нэртэй эзэнт гvрэн vvсчээ. Их Монгол улсын дєрвєн Далай хааны гурав нь (Чингис, Єгэдэй, Мєнх) гадагшаа олон олон аян дайн хийж ертєнцийн талыг эзэлсэн Их гvрний хаад байлаа.


Category: Ёс заншил,Монгол уламжлал* | Views: 948 | Added by: Ghost[Co-Se] | Rating: 0.0/0
Total comments: 0
">
Name / Login
Email